Авто зам, гудамж, талбайн цас цэвэрлэж байна
Нийслэл хотын ихэнх хэсгээр цас орж, нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайн цас цэвэрлэгээний ажлыг хийж байна.
Мэдээллийн алба

Нийслэл хотын ихэнх хэсгээр цас орж, нийтийн эзэмшлийн авто зам, гудамж, зам талбайн цас цэвэрлэгээний ажлыг хийж байна.
Одоогийн байдлаар Хот тохижилтын газар, Дүүргүүдийн ТҮК болон гэрээт аж ахуй нэгж байгууллагуудаас 117 хүн тусгай зориулалтын 28 машин техниктэй ажиллаж байна.
Авто зам, талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 55.5 тн бодис, 25.5 тн давс, 10м3 хайрга, дайрга зарцуулаад байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.





















