Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто зам засварын үеэрх нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалт

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто зам засварын үеэрх нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалт
Авто зам засварын үеэрх нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалт. Зураг: МҮОНРТ

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.

Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил хийгдэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР

Хуваалцах