Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замыг хүйтэн асфальтаар нөхөх ажил хийгдэж байна

Хотын хэмжээний авто замуудад үзлэг шалгалт хийхэд нөхөлт хийх шаардлагатай эвдрэл гэмтэлтэй нийт 26 байршил байна. Энэ нь 63.5 м.кв талбай бөгөөд өнгөрсөн долоо хоногт 34.0 м.кв талбайд хүйтэн асфальтаар нөхөлт хийгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замыг хүйтэн асфальтаар нөхөх ажил хийгдэж байна
Авто замыг хүйтэн асфальтаар нөхөх ажил хийгдэж байна. Зураг: МҮОНРТ

Хотын хэмжээний авто замуудад үзлэг шалгалт хийхэд нөхөлт хийх шаардлагатай эвдрэл гэмтэлтэй нийт 26 байршил байна. Энэ нь 63.5 м.кв талбай бөгөөд өнгөрсөн долоо хоногт 34.0 м.кв талбайд хүйтэн асфальтаар нөхөлт хийгджээ. Ажил цааш үргэлжилнэ гэдгийг Эрдэнэт хотын захирагчийн албанаас мэдээллээ.

Манай аймгийн хувьд 2018 оноос эхлэн Цаг агаарын ямар ч нөхцөлд авто замыг хүйтэн асфальтаар нөхөх боломжтой технологийг ашиглан авто замын нүхнүүдийг нөхөж, бөглөх ажлыг 4 улирлын турш хийж байгаа юм. Энэ нь хуучин технологоос эдийн засгийн хувьд өртөг багатай, цаг хугацаа хэмнэх үр дүнтэй арга ажээ. Өнгөрсөн 2020 онд аймгийн хэмжээнд хотын доторх 500 м.кв талбайд хүйтэн асьфалтаар нөхөлт хийгджээ гэж Орхон аймгийн Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Хуваалцах