Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна

Өнөр хороолол болон Баянхошууны (Үйлдвэрчний эвлэлийн гудамж) V хос хоолойн барилгын ажлын явцтай Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан нарын хамт газар дээр нь ажиллаж, Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, хяналтын зөвлөх болон гүйцэтгэгч

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна
Авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна. Зураг: МҮОНРТ

Өнөр хороолол болон Баянхошууны (Үйлдвэрчний эвлэлийн гудамж) V хос хоолойн барилгын ажлын явцтай Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр, ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан нарын хамт газар дээр нь ажиллаж, Улаанбаатар хотын Нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж, хяналтын зөвлөх болон гүйцэтгэгч байгууллагуудтай хамтран тулгамдсан асуудлуудыг шуурхай шийдвэрлэлээ.

Авто замын барилгын ажлын нийт гүйцэтгэл 74.5 хувьтай байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган барилгын ажлыг өдөр, шөнийн хоёр ээлжээр эрчимжүүлж, хүн хүч, техник, материалын нөөцийг нэмэгдүүлэн ажиллаж байна.

Мөн үлдэгдэл ажлыг богино хугацаанд чанартай дуусгаж, нөөцийг оновчтой хуваарилан, ажлын зохион байгуулалтыг улам сайжруулах чиглэлээр үүрэг, чиглэл өгчээ.

Хуваалцах