Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын бэлэн байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байна

Цас их хэмжээгээр орж шуурч байгаа учраас хөдөө орон нутгийн чиглэлийн авто замууд дээр дараах арга хэмжээг авч шуурхай ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Авто замын бэлэн байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байна
Авто замын бэлэн байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч байна. Зураг: МҮОНРТ

Цас их хэмжээгээр орж шуурч байгаа учраас хөдөө орон нутгийн чиглэлийн авто замууд дээр дараах арга хэмжээг авч шуурхай ажиллаж байна.

- Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 190-215 км-т “Эрдэнэсант АЗЗА” ТӨХК ИТА-1, замчин-6, автогрейдер-1, ковш-1, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй зорчих хэсгийн хунгарлаж тогтсон цасыг автогрейдерээр хусаж цэвэрлэх, мөн зорчих хэсэг дээрх халтиргаа үүссэн хэсгүүд дээр давс, бодис цацах зэрэг ажлууд хийж байна.- Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын 230-270 км, мөн Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто замын 0-180 км хооронд зорчих хэсэг мөстөж гөлөөн үүссэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн удаашралтай үргэлжилж байна.- “АЗММ” ХХК ИТА-1, автогрейдер-1, замчин-3, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх давс, бодис цацах ажлууд үргэлжилж байна.- Мөрөн-Жаргалант чиглэлийн хайрган хучилттай авто замын Цагаан бургасын даваанд тээврийн хэрэгслүүд цасанд боогдсон “Хөвсгөл АЗЗА” ТӨХК ИТА-1, замчин-4, ковш-1 бүрэлдэхүүнтэй зорчих хэсэг дээрх цасыг хусаж цэвэрлэх, цас хайлуулах бодис цацаж хөдөлгөөнийг нээсэн байна.- Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 310-412 км хооронд “Өвөрхангай АЗЗА” ТӨХК ИТА-2, замчин-10, автогрейдер-1, ковш-1, үйлчилгээний машин-3 бүрэлдэхүүнтэй зорчих хэсэг дээр тогтсон цасыг автогрейдерээр хусан цэвэрлэж онгойлгох, халтиргаа гулгаа үүссэн хэсгүүдэд давс, бодис цацах ажил тус тус үргэлжлэн хийгдэж байна.- Эрдэнэт-Булган чиглэлийн авто замын 15 км-т /Зоон даваа/ зорчих хэсэг дээр халтиргаа гулгаа үүссэн хэсэгт “Булган АЗЗА” ТӨХК ИТА-1, замчин-5, үйлчилгээний машин-2 бүрэлдэхүүнтэй цас хайлуулах бодис цацаж дууссан байна.- Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 43-60 км-т “Налайх АЗЗА” TӨХК зорчих хэсэгт тогтсон цасыг автогрейдерээр хусч, цас хайлуулагч бодис цацах ажил хийгдсэн байна.Ард иргэд онцын шаардлагагүй бол дээрх чиглэлд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд машин тэрэгнийхээ бүрэн бүтэн байдлыг сайтар хангаж, хөдөлгөөнд сэрэмж болгоомжтой оролцохыг онцгойлон анхааруулж байна.ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ЯАМ

Хуваалцах