Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ1

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна
Авто замын хажуугийн моддыг сүйтгэсэн “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулахаар ажиллаж байна. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хамтарсан "Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төсөл"-ийн хүрээнд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Удирдлагын акедемийн гудамж “Хүннү 2222” хотхоны замын хойд талд “Хангилцаг” ХХК дулааны магистраль /ДХ116-А10-ДХ116-А16 хүртэл/ шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэж байна.

Гэвч ажил гүйцэтгэх үеэрээ “Жапан таун”-ы автобусны буудлаас баруун тийш 120 метр орчим урт зайд авто замын хажуугийн шар хуайс моддыг сүйтгэжээ. Тиймээс шугамын ажил гүйцэтгэхдээ ногоон байгууламжийг зөвшөөрөлгүй тайрч устгасан “Хангилцаг” ХХК-д хариуцлага ногдуулна.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 18 дугаар тогтоол "Улаанбаатар хотын ногоон байгууламжийн ашиглалт хамгааллын ажлын хүрээнд баримтлах журам"-д зааснаар хотын ногоон байгууламжид учруулсан хохирлыг арилгуулж, арга хэмжээ авахаар ажиллаж байна.

Хуваалцах