Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын хяналтын телекамер суурилуулахад 2.678.0 сая төгрөг зарцуулна

Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замын хяналтын телекамер суурилуулахад 2.678.0 сая төгрөг зарцуулна
Авто замын хяналтын телекамер суурилуулахад 2.678.0 сая төгрөг зарцуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга “Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах ажлыг зохион байгуулах тухай” А/266 дугаар захирамж гаргаж Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2015 онд санхүүжих Замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх болон авто замын хяналтын телекамер суурилуулах 2.678.0 сая төгрөгийн ажлын жагсаалтыг баталлаа.

Батлагдсан төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрхийг нийслэлийн Засаг даргаас Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралд шилжүүлэн, холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг даалгалаа. Харин хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Авто замын газарт, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

НИЙСЛЭЛИЙН ЗАМЫН САНГИЙН ХӨРӨНГӨӨР 2015 ОНД
САНХҮҮЖИХ ЗАМЫНХӨДӨЛГӨӨНИЙ ЗӨРЧИЛ ИЛРҮҮЛЭХ
БОЛОН АВТО ЗАМЫН ХЯНАЛТЫН ТЕЛЕКАМЕР
СУУРИЛУУЛАХ АЖЛЫН ЖАГСААЛТ

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршилХугацаа2015 онд санхүүжихIАвто замын хяналтын телекамер суурилуулах878,0I.1Залуучуудын өргөн чөлөө, Их сургуулийн гудамжны уулзвар2015100,0I.2Их тойруу, Сүхбаатарын гудамжны уулзвар2015100,0I.3Яармагийн гүүрний урд уулзвар2015110,0I.4Хөдөө аж ахуйн их сургуулийн зүүн хойд уулзвар2015102,0I.5Буянт-Ухаа цогцолборын хойд тойрог2015136,0I.6Офицеруудын ордоны урд тойрог2015118,0I.7Төмөр замын вокзалын хойд уулзвар2015100,0I.8Чингэлтэй өргөн чөлөө Хайлаастын уулзвар2015112,0IIАвто замын хөдөлгөөний зөрчил илрүүлэх камер суурилуулах1800,0II.1Вива сити хотхоны урд зам дагуу /хоёр чиглэлд/2015600,0II.2Баянхошуу, Хувьсгалын зам дагуу /хоёр чиглэлд/2015600,0II.33,4 дүгээр хороолол, Ард Аюушийн өргөн чөлөөнд /хоёр чиглэлд/2015600,0ДҮН2678,0

Хуваалцах