Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын нөхцөл байдлын мэдээ

А1001 дугаартай Дархан- Эрдэнэт чиглэл шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Автогрейдерээр зорчих хэсэг дээр тогтсон цасыг ху

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Авто замын нөхцөл байдлын мэдээ
Авто замын нөхцөл байдлын мэдээ. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр буюу 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 12:00 цагийн байдлаар авто замын нөхцөл байдал ямар байгааг хүргэе.

-А1001 дугаартай Дархан- Эрдэнэт чиглэл шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна. Автомашины хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна. Автогрейдерээр зорчих хэсэг дээр тогтсон цасыг хусаж цэвэрлэх ажил хийгдэж байна. ИТА-2, Замын даамал-1, Замын мастер-1,Механизмчин-1, замчин-2 жолооч-2, Автогрейдер - 1, үйлчилгээний машин-2 ажиллаж байна.

-А0402 дугаартай Дархан- Сүхбаатар чиглэлд цасан шуургатай, зам даваа саадгүй хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна.

-А0603 дугаартай Цэцэрлэг- Тосонцэнгэл чиглэл А0602 Хархорин- Цэцэрлэг чиглэлийн улсын чанартай авто замын үзлэг хийгдэж байна. Тэнгэр бүрхэг цас үргэжлэн орсоор байна.

-А0202 дугаартай Мандалговь - Даланзадгад чиглэлийн авто 151-166км хооронд үүссэн цас мөсийг цэвэрлэж байна.

Иймд жолооч тээвэрчид анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцоно уу.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ

Хуваалцах