Авто замын тээврийн коридор байгуулах протоколд гарын үсэг зуржээ
Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зургаадугаар сарын 28, 29-нд
Мэдээллийн алба

Монгол, Орос, Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод зургаадугаар сарын 28, 29-нд Сибирийн тойргийн Омск, Томск, Красноярск, Алтайн хязгаар, Иркутск, Новосибирск, Тува, Хакасс улсын Ерөнхийлөгч, Амбан захирагч нар, БНХАУ-ны ШУӨЗО-ны Засгийн газрын орлогч дарга нар, Монгол Улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан, Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар оролцжээ.

Тэд "Сибирийн хэлэлцээр" МАСС бүс нутгийн холбооны хуралд оролцож Красноярск- Абакан- Кызыл- Улаангом-Ховд- Улаангом-Ховд Үрүмч чиглэлийн хил дамнасан авто замын тээврийн коридор байгуулах протоколд гарын үсэг зурсан байна.

Эх сурвалж: Увс аймгийн ЗДТГ


















