Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөөний эцсийн тайланг танилцуулав

НХ
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөөний эцсийн тайланг танилцуулав
Авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөөний эцсийн тайланг танилцуулав. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах ухаалаг, дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөө” төслийн эцсийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Тус төслийн хүрээнд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, ухаалаг болон дижитал хотын тээврийн мастер төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын үр дүн, судалгаа, санал зөвлөмжийг танилцуулсан юм.

Хурлыг нээж Нийслэлийн Засаг Даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат, Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон нар үг хэллээ.

Нийслэлийн Засаг Даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат “Бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нь Улаанбаатар хотын хөгжлийн бодлого, хот төлөвлөлттэй уялдуулан авто зам, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем болон байгальд ээлтэй тээврийн шийдлүүдийг нэгдсэн байдлаар төлөвлөж, салбарын урт хугацааны хөгжлийн суурийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Өнөөдрийн семинараар төслийн судалгаа, шинжилгээний үр дүн, мастер төлөвлөгөөний үндсэн чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ, тэргүүлэх төслүүдийг танилцуулж, эцсийн тайланг боловсруулж дуусгахаас өмнө холбогдох байгууллага, мэргэжилтнүүдийн санал, зөвлөмжийг авах чухал хэлэлцүүлэг юм. Та бүхний санал, зөвлөмж нь мастер төлөвлөгөөг хотын бодит хэрэгцээ, хөгжлийн бодлоготой уялдуулан сайжруулж, цаашдын хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг чиглүүлэх суурь баримт бичиг болгоход үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй энэхүү төсөл нь хоёр талын мэдлэг, туршлага, дэвшилтэт технологи, төлөвлөлтийн аргачлалыг хослуулан Улаанбаатар хотын зам, тээврийн тогтолцоог ухаалаг, хүртээмжтэй, тогтвортой хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ дашрамд төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж буй БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яам, Олон улсын барилгачдын холбоо, Тээврийн судалгааны хүрээлэн, KOTI тэргүүтэй Консорциумын баг хамт олон болон Монголын талын холбогдох байгууллага, мэргэжилтнүүдэд талархал илэрхийлье” гэв.

Эцсийн тайлангийн семинарын үеэр төслийн ерөнхий танилцуулга, хэрэгжилтийн явц, салбар тус бүрийн стратеги, үндсэн арга хэмжээ, тэргүүлэх ач холбогдол бүхий төсөл болон хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Тодруулбал, авто зам, нийтийн тээвэр, ухаалаг тээврийн систем (ITS), байгальд ээлтэй тээвэр зэрэг чиглэлээр боловсруулсан стратеги, арга хэмжээг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх санал зөвлөмжийг хэлэлцсэн.

DSC07608.jpg
Хуваалцах