Авто замын уулзвар, орц, гарцыг засварлаж байна
Булган сумын хувьд сүүлийн жилүүдэд бороо хур элбэгтэй байснаас үүдэн шороон зам, авто замын уулзвар гарц эвдэрч авто машин явахад хүндрэлтэй болсон байсан.
Мэдээллийн алба

Булган сумын хувьд сүүлийн жилүүдэд бороо хур элбэгтэй байснаас үүдэн шороон зам, авто замын уулзвар гарц эвдэрч авто машин явахад хүндрэлтэй болсон байсан. Тус уулзвар гарцуудыг "Булган АЗЗА" ТӨХК-ийн нийгмийн хариуцлагын ажлын хүрээнд засварлаж байна.
Хар барны зүүн талын гарц
Баясуулагч, Цэцэгжин захын орц, гарц
Холбооны газрын баруун, зүүн талын уулзвар
Бага сургуулийн зүүн талын уулзвар
Спорт хорооны уулзварыг "Булган АЗЗА" ТӨХК-ийн долоон хүн, зургаан техниктэйгээр засварын ажлыг гүйцэтгэж байна. Тус засварын ажилд 700 гаруй мянган төгрөгийн зардал гаргахаар тооцоолжээ.


















