Авто засварт гарсан галыг шуурхай унтраалаа
Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт буюу Баянбүрдийн зүүн талд байрлах Авто засварын газарт гарсан гал түймрийг
Мэдээллийн алба

Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт буюу Баянбүрдийн зүүн талд байрлах Авто засварын газарт гарсан гал түймрийг Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 1, 2-р тасгийн 16 албан хаагч 4 автомашинтайгаар ажиллаж, галыг унтраагаад байна.
Галд хоёр автомашин, нэг мотоцикл шатсан бөгөөд залгаа байрлах авто угаалгын газар, амортизатор засварын газрыг галд өртөхөөс хамгааллаа. Галын шалтгаан нөхцөлийг тогтоохоор шинжээчид ажиллаж байна гэж НОБГ-аас мэдээлж байна.



















