Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобус 07:00-09:00, 12:00-15:00, 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ

Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс буюу 15-наас эхлэн ажиллаж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобус 07:00-09:00, 12:00-15:00, 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ
Автобус 07:00-09:00, 12:00-15:00, 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчилнэ. Зураг: МҮОНРТ

Нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн ч 14 салбар байгууллага өнөөдрөөс буюу 15-наас эхлэн ажиллаж байна.

Зөвшөөрөгдсөн салбарын албан байгууллагуудын ажилтан, алба хаагчдыг нийтийн тээврээр тээвэрлэх зохицуулалтыг хийлээ. Тодруулбал өнөөдрөөс 21 чиглэлд 180 автобус явах бөгөөд өглөө 07:00-09:00, өдөр 12:00-15:00, орой 17:00-22.30 гэсэн цагийн хуваарийн дагуу үйлчлэх юм.

Нийт 30 мянга орчим иргэнд үйлчилнэ гэсэн тооцооллоор энэ төлөвлөлтийг гаргасан. Шаардлага үүсвэл нэмэлтээр 20 автобус явуулахаар зохицуулалт хийнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Хуваалцах