"Автобус 3" компанийн байрыг дуудлагаар худалдана
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 24/05 дугаар тогтоол, Нийслэлийн Өмч хувьчлах комиссын 2017 оны 16 дугаар тогтоолоор хуучнаар “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламжуудыг нээлттэй дуудлагын худалдаагаар хувьчлахаар шийдвэрлэсэн.
Мэдээллийн алба

1. БАРИЛГЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Циркийн баруун урд, Нарны зам дагуу байрлалтай бөгөөд 1969 онд баригдаж ашиглалтанд орсон. Конторын, үйлдвэрийн, манаачийн, диспетчерийн, агуулахын байр, 87 автобусны гараж зэрэг нийт 8 барилга байгууламжтай. Лавлах утас: 326808, 96655962, 91113329
НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН АШИГЛАЛТ, УДИРДЛАГЫН ГАЗАР