Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобус I-ийн ажил хаялт зорчигчдыг хохироохгүй

Ийнхүү гэнэт ажил хаялт зарласан нь тус компанийн автобуснуудын явдаг зарим чиглэлийн зорчигчид хохироход хүрч байгаа юм.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобус I-ийн ажил хаялт зорчигчдыг хохироохгүй
Автобус I-ийн ажил хаялт зорчигчдыг хохироохгүй. Зураг: МҮОНРТ

Албан ёсоор мэдэгдэлгүй ажил хаялт зарлаж удирдлагуудаа сандралд оруулаад байгаа Автобус-I ОНӨААТҮГ-ын ажилчид болоод удирдлагууд одоог хүртэл зөвшилцөлд хүрч чадаагүй байна. Тус компани дээр нийслэлийн нийтийн тээврийн газраас холбогдох хүмүүс очиж асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Гэнэтийн энэ ажил хаялт нь ид хүйтний үед зорчигчдыг хохироох магадлалтай. Энэ талаар холбогдох ажилтнаас тодруулахад “Бид дангаараа явдаг Нисэх гэх мэт чиглэлийн автобуснуудаа үйлчилгээнд гаргасан. Харин бусад компанитай хамт явдаг чиглэлийн автобуснууд гараагүй байна. Тэгэхээр нийтийн тээврийн хомсдол үүсэх асуудал харьцангуй бага байгаа” гэж мэдэгдлээ.

Хуваалцах