Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Автобус I” -ийн ажилчид ажилдаа гарлаа

“Автобус I” ОНӨҮГ энэ сарын 8-нд ажил хаялт зарласан. Тус компани нийт 650 гаруй ажилчинтай бөгөөд үүнээс 100 гаруй ажилчин нь өглөөний ээлжинд явдаг юм. Харин өглөөний байдлаар 40-өөд автобус шугамын үйлчилгээндээ хуваарийн дагуу гараад байсан юм. Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл өнөөдөр “А

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Автобус I” -ийн  ажилчид ажилдаа гарлаа
“Автобус I” -ийн ажилчид ажилдаа гарлаа. Зураг: МҮОНРТ

“Автобус I” ОНӨҮГ энэ сарын 8-нд ажил хаялт зарласан. Тус компани нийт 650 гаруй ажилчинтай бөгөөд үүнээс 100 гаруй ажилчин нь өглөөний ээлжинд явдаг юм. Харин өглөөний байдлаар 40-өөд автобус шугамын үйлчилгээндээ хуваарийн дагуу гараад байсан юм. Тэгвэл НИТХ дахь МАН-ын бүлгийн төлөөлөл өнөөдөр “Автобус I” ОНӨҮГ-ын ажилчид, Үйлдвэрчний эвлэл болон удирдлагатай нь уулзлаа. Уулзалтаар гурван тал нэгдсэн байр суурьт хүрч тус байгууллагын ажилчид ажилдаа гарлаа. Учир нь удирдлага, ажилчдын хооронд үүсээд байгаа асуудлыг ажлын гурав хоногт шийдвэрлэхээр болсон юм.

Уулзалтаар гол яригдсан зүйл нь “Автобус I” ОНӨҮГ-т аудитын шалгалт хийх, ТУЗ-ийг бүрэн бүрэлдэхүүнээр нь болон удирдлагыг өөрчлөх асуудал байлаа. Мөн энэ асуудлыг НИТХ дахь МАН-ын бүлэг НИТХ-д оруулах ажээ.

“Автобус I” ОНӨҮГ-ын ажилчид дараах таван зүйлийг Үйлдвэрчний эвлэлийн удирдлагуудаар дамжуулан захиргаандаа болон хотын удирдлагуудад өгсөн юм.
1. Хөдөлмөрийн норм үндэслэлгүй өндөр байгаагаас ажилчид аваар осол хийх, анхаарал болгоомж алдах аюултай байгаа учир хөдөлмөрийн нормыг үндэслэлтэй тогтоож бууруулах,

2. Цалин хөлсийг зөв бодох, хууль бус суутгал хийхгүй байх, түлш шатахуун ажилчдаар төлүүлэх байдлыг таслан зогсоох,

3. Тулгамдсан асуудлуудыг хамтын гэрээ хэлэлцээрээр өөрчлөлт оруулж шийдвэрлэх,

4. Компанийн бүх удирдлагуудад хариуцлага тооцож, мэргэжлийн багаар солих, захиргааны зарим орон тоог цомхотгох,
5. ҮЭ-ийн байгууллагатай хамтран үйл ажиллагааг дэмжиж ажилладаг болгох зэрэг асуудлуудыг шийдэхийг хүссэн юм.

Түлхүүр үг:автобус
Хуваалцах