Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобус компаниудын ажилчид 80 гаруй хоног цалингүй ажиллажээ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн 20 гаруй хувийн хэвшлийн компанийн ажилчид нь цалингүй, автобус нь шатахуунгүйн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобус компаниудын ажилчид 80 гаруй хоног цалингүй ажиллажээ
Автобус компаниудын ажилчид 80 гаруй хоног цалингүй ажиллажээ. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй нийтийн тээврийн 20 гаруй хувийн хэвшлийн компанийн ажилчид нь цалингүй, автобус нь шатахуунгүйн улмаас үйл ажиллагаагаа түр зогсоогоод байна. Үүний улмаас иргэд хөл залгах унаагүйдээд байгаа юм.

Анх Улаанбаатар смарт картны системд шилжих үед автобус компаниуд тодорхой хэмжээний алдагдал хүлээх боловч нийслэлээс санхүүжилт олгож бүхнийг хариуцна гэж тохирч байжээ. Гэвч өнөөг хүртэл ямар ч санхүүжилт хийгдээгүй учир цаашдаа арга хэмжээ авахгүй бол иргэдийнхээ төлөө автобусуудаа, кондуктортай гаргана гэж компанийн захирлууд хэлж байна.

Хуваалцах