Автобус осолдсоны улмаас 35 хүн амь үрэгджээ
БНХАУ-ын төв хэсэгт оршдог Хунань мужид автобус осолдсоны улмаас 35 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж түлэгдсэн байна. Өчигдөр Хунань мужийн хурдны замд 55 хүн тээвэрлэж явсан аяллын автобус замын хашилт мөргөн осолджээ.
Мэдээллийн алба

БНХАУ-ын төв хэсэгт оршдог Хунань мужид автобус осолдсоны улмаас 35 хүн амь үрэгдэж, 20 орчим хүн гэмтэж түлэгдсэн байна. Өчигдөр Хунань мужийн хурдны замд 55 хүн тээвэрлэж явсан аяллын автобус замын хашилт мөргөн осолджээ. Зорчигчдын олонх нь ослын дараа гарсан галын улмаас амь үрэгдсэн гэж орон нутгийн хэвлэлүүд уламжилж байна.

Шатахууны савнаас түлш алдагдсан нь гал гарах гол шалтгаан болсон гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Осолд амь үрэгдэгсдийн дунд 2 хүүхэд байсан бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн 11 хүний 4-ийнх нь биеийн байдал хүнд байгаа юм. Одоогоор ослын шалтгаан хараахан тодорхойгүй байгаа ч автобусны жолооч, 41 настай эрэгтэйг баривчилсан талаар Синьхуа агентлаг мэдээлж байна.
Хятад улсад автозамын осол түгээмэл тохиолддог. Тус улсад жил бүр 250 мянга гаруй хүн автозамын ослоос үүдэн амиа алддаг гэж ДЭМБ тооцоолжээ.



















