Автобус шатааж долоон хүний аминд хүрчээ
Бангладешийн зүүн хэсгийн Чаудграм хотоос холгүй дүүрэн хүнтэй зорчигч тээврийн автобусыг шатааснаас болж долоон хүн нас барж, 15 хүн шархаджээ.
Мэдээллийн алба

Бангладешийн зүүн хэсгийн Чаудграм хотоос холгүй дүүрэн хүнтэй зорчигч тээврийн автобусыг шатааснаас болж долоон хүн нас барж, 15 хүн шархаджээ. Орон нутгийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр үл мэдэгдэх этгээдүүд автобус руу шатах шингэн бүхий лонх шидсэн аж. Урьдчилсан мэдээллээр Бангладешийн сөрөг хүчний Үндэсний намын дэмжигчид энэ халдлагыг үйлдсэн гэж мэдээлж байна.
Түүнчлэн эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тавынх нь бие маш муу байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байгаа юм.


















