Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусанд шүүлтүүр суурилуулах ажлыг үргэлжлүүлнэ

шүүлтүүр суурилуулах зардал өндөр байдаг ч гэлээ суурилуулснаар автобуснаас ялгарах хорт бодисын хэмжээ 90 хүртэл хувиар буурсныг албаныхан онцолсон

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусанд шүүлтүүр суурилуулах ажлыг үргэлжлүүлнэ
Автобусанд шүүлтүүр суурилуулах ажлыг үргэлжлүүлнэ. Зураг: МҮОНРТ

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нийтийн тээврийн хэрэгсэлд шүүлтүүр суурилуулж байгаа. Уг төслийн дараагийн шатыг хэрэгжүүлж эхэлжээ. Нийслэлийн хэмжээнд 500 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа бөгөөд эхний ээлжид 100 шүүлтүүр суурилуулсан аж.

Энэ удаад мөн тооны автобусанд DPF шүүлтүүр суурилуулах юм байна. Уг ажлыг гүйцэтгэх хүсэлтэй аж ахуйн нэгжүүдийг ирэх сарын 22-ныг хүртэл бүртгэж, сонгон шалгаруулах ажээ.

Түүнчлэн шүүлтүүр суурилуулах зардал өндөр байдаг ч гэлээ суурилуулснаар автобуснаас ялгарах хорт бодисын хэмжээ 90 хүртэл хувиар буурсныг албаныхан онцолсон юм. Мөн замын хөдөлгөөнд оролцож буй нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгүүрээс ялгардаг утаа, тортог агаарын бохирдлын 10 орчим хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий.

Хуваалцах