Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны 200 зогсоолыг тохижуулна

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Худалдаа хөгжлийн банк, Захирагчийн ажлын алба, Авто замын газар хамтран автобусны зогсоолыг тохижуулах дөрвөн талт гэрээ байгуулжээ

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны 200 зогсоолыг тохижуулна
Автобусны 200 зогсоолыг тохижуулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийн газар, Худалдаа хөгжлийн банк, Захирагчийн ажлын алба, Авто замын газар хамтран автобусны зогсоолыг тохижуулах дөрвөн талт гэрээ байгуулжээ.

Хотын төвийн 20 зогсоолд урсдаг дэлгэц, чиглэлийн маршрутыг харуулсан шилэн самбар байрлуулсан байна.

Гэрээний дагуу нийслэлийн төвийн 200 автобусны зогсоолыг шинэчлэх бөгөөд хотын захын дүүргүүдэд зарим нэг ажил хийгдэхгүй гэнэ. Энэ нь гэр хорооллын зогсоолд хяналт сул байдагтай холбоотой аж.

Хуваалцах