Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна

Короновирусний халдвар Монгол Улсад тархаж буйтай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврээр зорчиж буй иргэд, үйлчилгээнд ажиллаж буй жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах үүднээс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нийт ажилтан албан хаагчид болон 1690 жолоочийг амны хаалтаар ханган, 375 шалгагчид ар

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна
Автобусны ариутгал цэвэрлэгээг тогтмол хийж байна. Зураг: МҮОНРТ

Короновирусний халдвар Монгол Улсад тархаж буйтай холбогдуулан нийслэлийн нийтийн тээврээр зорчиж буй иргэд, үйлчилгээнд ажиллаж буй жолооч нарын эрүүл мэндийг хамгаалах үүднээс “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ нийт ажилтан албан хаагчид болон 1690 жолоочийг амны хаалтаар ханган, 375 шалгагчид ариутгал цэвэрлэгээний нэг удаагийн хамгаалалтын хувцас, 493 бээлий олголоо.

Нийт 1987 тээврийн хэрэгслийн гадна дотор талыг угаан хана, тааз, шалыг сойзоор үрж савандаж угаан, цонх, салхивч, хаалганы бариул, хогийг савыг тогтмол угааж байна. Ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө өдөр бүр ажиллаж буй шалгагч, жолооч, засварчид нийт албан хаагчиддаа нэгтгэлийн удирдлага хамт олноос талархал илэрхийлж байна.

Эх сурвалж: Зорчигч тээврийн нэгтгэл

Хуваалцах