Автобусны буудал дээр машинаа тавьсан жолооч нарын эрхийг хасч эхэллээ
Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг энэ сарын хоёрны өдрөөс хэрэгжүүлж байгаа билээ.
Мэдээллийн алба

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран "Автобусны зогсоол" нэгдсэн арга хэмжээг энэ сарын хоёрны өдрөөс хэрэгжүүлж байгаа билээ.
Үүний хүрээнд автобусны буудал дээр авто машинаа байрлуулвал жолоодох эрхийг нь хасах арга хэмжээг тооцож эхэллээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэг дэх Замын цагдаагийн тасгаас Замын хөдөлгөөний дүрмийн 11.5 "в" заалтыг зөрчиж чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал дээр зогсож нийтийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулсан жолооч нарын жолоодох эрхийг хасаж захиргааны арга хэмжээ тооцож эхэлсэн байна.
Иймд Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, чиглэлийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр зогсож хөдөлгөөнд саад учруулахгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.




















