Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан жолоочийг 25,000 төгрөгөөр торгожээ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Автобусны жолооч буудал дээрээ буу" гэж хэл амаар доромжилсон гэх гомдлын дагуу камерын бичлэгийг шалгаснаар тухайн иргэн замын эргэлт дээр з

Н.
Н.Алтанцэцэг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан жолоочийг 25,000 төгрөгөөр торгожээ
Автобусны буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан жолоочийг 25,000 төгрөгөөр торгожээ. Зураг: МҮОНРТ

Нийтийн тээврийн бодлогын газарт иргэдээс ирсэн талархлыг хүлээн авч, санал, гомдол, хүсэлт бүрийг тухай бүрд нь шийдвэрлэж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд "Автобусны жолооч буудал дээрээ буу" гэж хэл амаар доромжилсон гэх гомдлын дагуу камерын бичлэгийг шалгаснаар тухайн иргэн замын эргэлт дээр зогсохыг шаардсан бол жолооч зүй бус харьцсаныг тогтоожээ.

Тухайн жолоочийг зан харилцаан дээрээ анхаарч ажиллахыг үүрэг болгож, сануулга өгсөн байна. Харин автобусны жолооч буудал дээр зогсохдоо хүнээ авалгүй явсан гэх гомдол батлагдаж, жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Нийтийн тээврийг илүү хүртээмжтэй, илүү сайжруулахын төлөө иргэдийн санал хүсэлт, мэдээлэл маш чухал. Иймээс 700444040 дугаарын утсанд үнэн бодит мэдээлэл өгч, хамтран ажиллахыг Нийтийн тээврийн бодлогын газраас уриаллаа.

Хуваалцах