Автобусны буудлуудыг нүүлгэх талаар санал асуулга явуулна
Замын Цагдаагийн газраас “Баруун дөрвөн зам”, “Бөхийн өргөө", “64-р дэлгүүр”, “Зүүн дөрвөн зам”, “Саппоро”-гийн автобусны буудлуудыг нүүлгэн шилжүүлэх талаар Нийслэлийн Тээврийн газарт удаа дараа санал ирүүлсэн байна.
Мэдээллийн алба

“Баруун дөрвөн зам” автобусны зогсоол нь “Энхтайван найрамдлын ордон”-ы зогсоолоос 560м, “Бөмбөгөр” худалдааны төвийн зогсоолоос 700 м зайд, дараагийн зогсоол “ТБД Андууд”-ын зогсоол хүртэл 500м байна. Уг зогсоолоор өдөрт дунджаар /давхардсан тоогоор/ 120 мянган иргэн үйлчлүүлдэг гэсэн зорчигч урсгалын судалгааг нийслэлийн Тээврийн газар хийжээ.
Мөн зогсоолуудыг хаасан тохиолдолд эргүүлэн сэргээх газар байхгүй, зогсоолын стандартаа зөрчих, иргэдээс ирэх санал гомдлыг тус газар хариуцан барагдуулах боломжгүй зэргийг үндэслэн зогсоолуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “Олон нийтийн санал асуулга” явуулахаар боллоо.