Автобусны буудлын саравчийг цэвэрлэнэ
Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх үүргийг дүүргүүдэд өгсөн билээ.
Мэдээллийн алба

Цаг агаар дулаарч байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас бүх нийтийн их цэвэрлэгээг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийх үүргийг дүүргүүдэд өгсөн билээ. Энэ үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор Баянзүрх дүүргээс санаачлан долоо хоногийн турш хийх бүх нийтийн их цэвэрлэгээнд дүүргийнхээ нутаг дэвсгэрт ажиллаж байгаа аж ахуйн нэгж байгууллага, иргэд, их8 дээд сургууль, ерөнхий боловсролын сургууль, цэргийн анги нэгтгэлүүдийг хуваарийн дагуу хамруулж эхэлсэн. Байгууллагууд хуваарьт өдрөө заагдсан газрынхаа хог хаягдлыг цэвэрлэхээс гадна зам дагуух хайс, хашлага, авто замын брожур, автобусны буудлын саравч, хогны сав, шонгийн мод зэргийг угааж, замбараагүй наасан зарлалын хуудсыг хусаж цэвэрлэх ажээ.


















