Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны камер бүрэн ажиллахгүй байна

Нийслэлийн нийтийн тээврийн автобусуудыг бүрэн камержуулсан байдаг ч 80 хувь нь ажилладаггүй байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны камер бүрэн ажиллахгүй байна
Автобусны камер бүрэн ажиллахгүй байна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн нийтийн тээврийн автобусуудыг бүрэн камержуулсан байдаг ч 80 хувь нь ажилладаггүй байна. Нийтийн тээврээр зорчихдоо иргэд халаасны хулгайд цөөнгүй өртдөг. Нийслэлийн хэмжээнд нийт 1200 гаруй нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилдэг.

Эдгээр автобус тус бүрт 3-4 камерыг суурилуулсан байдаг ч 80 орчим хувьд нь камер ажилладаггүй байна. Халаасны хулгайн гэмт хэрэг ихэвчлэн нийтийн тээвэрт үйлдэгддэг учир энэ төрлийн гэмт хэргийг бууруулах хамгийн зөв алхам нь камержуулалт гэж албаны хүмүүс үзэж байгаа юм. Гэвч жолооч нарын буруутай үйлдлээс болж камер ажиллахгүй байх тохиолдол их гарч байна гэж Нийслэлийн цагдаагийн газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа н.Алтанзул ярилаа.

Халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн нийтийн тээврийн газар болон “Улаанбаатар смарт карт” компани Нийслэлийн цагдаагийн газартай хамтран зөвлөгөөн хийж байна. Нийтийн тээврийн камерын хяналтыг сайжруулах зорилгоор автобус компаниуд болон холбогдох албаны төлөөллүүд санал солилцож байгаа юм.

Хуваалцах