Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны картыг 243 цэгт цэнэглэж байна

Өнөөдөр өглөөний байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 948 автобус, 316 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 56 392 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүл

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны картыг 243 цэгт цэнэглэж байна
Автобусны картыг 243 цэгт цэнэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр өглөөний байдлаар нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 948 автобус, 316 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн байдлаар 56 392 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Тээврийн хэрэгслүүдийн ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд автотээврийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна.

Мөн автобусны картыг 243 цэгт цэнэглэж байгаа юм.

Хуваалцах