Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны ослын улмаас хоёр хүн бэртлээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны Туулын гүүрний орчим явсан зорчигчтой автобус замын хажуу руу орсон осол өнөө өглөө 09.00 цагийн үед гарлаа.

Ж.
Ж.Мядагбадам

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны ослын улмаас хоёр хүн бэртлээ
Автобусны ослын улмаас хоёр хүн бэртлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн IV хорооны Туулын гүүрний орчим явсан зорчигчтой автобус замын хажуу руу орсон осол өнөө өглөө 09.00 цагийн үед гарлаа.

Тодруулбал, “Эрдэм транс” компанийн автобус Яармагийн чиглэл рүү явж байгаад осолдсоноос хоёр хүн гэмтсэн байна.

Тус ослын шалтгааныг албаныхан урьдчилсан байдлаар хурд хэтрүүлснээс болсон гэж дүгнэжээ. Харин автобусны жолооч “Уруу замд автобус жолоодлогогүй болсон. Хэрэв явж байснаасаа илүү хурд хэтрүүлсэн бол онхолдож болзошгүй байсан” гэсэн тайлбарыг хийгээд байгаа аж.

Одоогийн байдлаар уг ослын газарт Замын цагдаагийн газрын албан хаагчид болон холбогдох мэргэжилтнүүд ажиллаж байна.

Түлхүүр үг:Автобусны ослын улмаас хоёр хүн бэртлээ
Хуваалцах