Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны шинэ чиглэл нээлээ

Шинэ чиглэлд “Атибус” ХХК найман автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

О.
О.Энхмаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны шинэ чиглэл нээлээ
Автобусны шинэ чиглэл нээлээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн тээврийн газраас “1 дүгээр хороолол-Алтай хотхон-Зайсан” чиглэлийн үндсэн М:47 шугамыг өнгөрсөн долоо хоногоос эхлэн шинээр нээжээ. Баянгол дүүргийн нэг, гуравдугаар хорооны нутагт харьяалагдах Дунд гол, Алтай хотхоны иргэдийн хүсэлтээр нийтийн тээврээр зорчин явах эрэлтийг үндэслэн энэхүү шугамыг нээсэн байна. Шинэ чиглэлд “Атибус” ХХК найман автобусаар үйлчилгээ үзүүлж байгаа ажээ.

Хуваалцах