Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны смарт картыг 130 мянга гаруй иргэн худалдан авчээ

Хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжиж эхэлсэн. Ингэснээр иргэд цахим карт эсвэл бэлэн мөнгөний хайрцгийг ашиглан зорчих болсон.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны смарт картыг 130 мянга гаруй иргэн худалдан авчээ
Автобусны смарт картыг 130 мянга гаруй иргэн худалдан авчээ. Зураг: МҮОНРТ

Хотын нийтийн тээвэр цахим төлбөрийн системд шилжиж эхэлсэн. Ингэснээр иргэд цахим карт эсвэл бэлэн мөнгөний хайрцгийг ашиглан зорчих болсон. Өнөөдрийн байдлаар 130 мянга гаруй цахим картыг иргэд худалдан авчээ. Харин 50 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настны карт үйлчилгээнд гарсан байна. Иргэд картаа бүртгэлжүүлснээр хаях, алдсан тохиолдолд дахин авах боломжтойг Улаанбаатар смарт карт компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнхболор ярилаа.

Түүнчлэн цахим карт аваагүй иргэд бүхэл мөнгөтэй автобусанд сууснаар хариултаа авч чадахгүй эсвэл мөнгө төлөхгүй тохиолдол гарч байна. Иймээс иргэдийг бэлэн 500 төгрөгтэй явах эсвэл смарт картаа авахыг Нийслэлийн тээврийн газраас уриаллаа.

Нийслэлийн тээврийн газрын хэлтсийн дарга н.Доржпалам ярилаа. Дашрамд хэлэхэд, иргэд цахим төлбөрийн системтэй холбоотой санал гомдлоо 78111981 дугаарын утсанд хэлж болно.

Хуваалцах