Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны суудлын бүрээсийг шинэчилж, ариутгал хийлээ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс санаачилж 1, 2 дугаар баазын автобуснуудын хуучин суудлын бүрээсийг шинээр сольж, нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдыг ханиад

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны суудлын бүрээсийг шинэчилж, ариутгал хийлээ
Автобусны суудлын бүрээсийг шинэчилж, ариутгал хийлээ. Зураг: МҮОНРТ

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Тээвэрлэлт үйлчилгээ бодлого төлөвлөлтийн хэлтсээс санаачилж 1, 2 дугаар баазын автобуснуудын хуучин суудлын бүрээсийг шинээр сольж, нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдыг ханиад томуунаас сэргийлэх зорилгоор ариутгалын бодис, алчуурыг жолооч нарт хүлээлгэн өглөө. Ариутгалын бодисоор автобусны бариул, хаалгыг өдөр бүр арчиж цэвэрлэж, баазын эмч, шалгах механикиуд хяналт тавин ажиллаж байна.

Нийт зорчигчдыг нийтийн тээврээр зорчихдоо автобусны эд хөрөнгийг хайрлан, суудлын бүрээсийг бохирдуулахгүй соёлтой зорчихыг уриалж байна.

Хуваалцах