Автобусны тасалбарын үнэ нэмэгдэхгүй
Том оврын автобусны үнэ нэмэгдэх нь ташаа мэдээлэл байжээ. Учир нь тасалбарын үнэ нэмэх талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас үнээ нэмэх санал гаргаагүй юм байна.
Мэдээллийн алба

Том оврын автобусны үнэ нэмэгдэх нь ташаа мэдээлэл байжээ. Учир нь тасалбарын үнэ нэмэх талаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг компаниудаас үнээ нэмэх санал гаргаагүй юм байна.
Зуслангийн болон Налайх, Шувуун фабрик, Тахилт зэрэг хот орчмын зарим чиглэлд үйлчилдэг автобусны зорчих тасалбарын үнэ 500 төгрөг байдаг. Үүнийг мэдэхгүй иргэд андуурч ташаа мэдээлэл тараасан байж болзошгүй юм байна.


















