Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус, 321 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна
Автобусны цахим картыг 256 цэгт цэнэглэж байна. Зураг: МҮОНРТ

Өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд 98 чиглэлд 20 аж ахуйн нэгжийн /ААН/ 948 автобус, 321 такси гарсан байна. Өглөөний 06:00-10:00 цагийн нийт 54101 зорчигч нийтийн тээврээр үйлчлүүлжээ.

Тээврийн хэрэгслүүдийн ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагууд хийж үйлчилгээнд гаргаж буй бөгөөд таван бүсэд хөдөлгөөнт болон суурин 13 байршилд 16 байцаагч, 211 шалгагч ажиллаж байна.

Мөн автобусны цахим картыг 256 цэгээр цэнэглэлт хийж байна. Нийслэлийн Онцгой комиссоос "НЭГ ХААЛГА-НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан тусгай үйлчилгээнд зургаан автобус ажиллаж байна.

Хуваалцах