Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобусны үнийг нэмэх асуудлыг хойшлууллаа

Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-ний өдрөөс автобусны үнийн тарифыг 100 төгрөгөөр болгохоор шийдвэр гаргасан. Харин Ниитийн тээврийн газраас тус компанитай уулзаж автобусны үнийн тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ирэх сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн

А.
А.Бүдрагчаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобусны үнийг нэмэх асуудлыг  хойшлууллаа
Автобусны үнийг нэмэх асуудлыг хойшлууллаа. Зураг: МҮОНРТ

Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос энэ сарын 23-ний өдрөөс автобусны үнийн тарифыг 100 төгрөгөөр болгохоор шийдвэр гаргасан. Харин Ниитийн тээврийн газраас тус компанитай уулзаж автобусны үнийн тарифд өөрчлөлт оруулах тухай асуудлыг ирэх сарын 23-ны өдрийг хүртэл хойшлуулахыг хүссэн албан бичиг өгсөн байна.

Том оврын автобус үйлчилгээ эрхлэгчдийн холбоо нийтийн тээврийн үндсэн дөрвөн компанид эдийн засгийн тооцоотой судалгаа хийж, тарифын алдагдал буюу нэг хүнийг тээвэрлэхэд гарах алдагдлыг тооцож гаргажээ. Тухайн сард нь эсвэл жилд гарах алдагдлын зөрүүг төрөөс татаас хэлбэрээр олгоогүй учир 2009-2013 оныг хүртэл нийслэлийн нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүд нийт 26.3 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан байна. Тиймээс алдагдалгүй ажиллах, ажилчдынхаа цалин урамшууллыг нэмэхийн тулд зайлшгүй нэмэх нөхцөл бүрдээд байгаа аж.

Түлхүүр үг:автобус
Хуваалцах