Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автобустай сургалт зохион байгууллаа

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар батлагдсан хөтөлбөрийн дагуу автобустай сургалтыг зохион байгууллаа.

МХ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автобустай сургалт зохион байгууллаа
Автобустай сургалт зохион байгууллаа. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар батлагдсан хөтөлбөрийн дагуу автобустай сургалтыг зохион байгууллаа. Сургалтад “Эрдэнэбулган” ХХК-ийн “Бөмбөгөр 1”, “Анко” ХХК-ийн “Нарантуул 2” худалдааны төвийн 120 гаруй лангуу түрээслэгчид хамрагдсан байна.

Сургалтаар худалдаа үйлчилгээ, ургамал хорио цээр, мал эмнэлгийн чиглэлээр мөрдөгдөх хууль, дүрэм журам, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэл болон бүтээгдэхүүний буцаалт, татан авалтын бүртгэл хөтлөх аргачлал, хүнсний бүтээгдэхүүний баталгаажилт, түүнд тавигдах шаардлагууд, бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, худалдаалалтын горим, бүтээгдэхүүний шошгололтод тавигдах шаардлагын талаар гүнзгийрүүлсэн ойлголтуудыг өглөө. Сургалтад оролцсон худалдаа эрхлэгчдэд гарын авлага зөвлөмж тараан ажиллав.

Хуваалцах