Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Автомашин ачдаг компаниудыг Нийслэлийн мэдэлд авна

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар таван асуудал шийдвэрлэсний дотор нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж тээвэрлэхэд гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг хэлэлцсэн юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашин ачдаг компаниудыг Нийслэлийн мэдэлд авна
Автомашин ачдаг компаниудыг Нийслэлийн мэдэлд авна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар таван асуудал шийдвэрлэсний дотор нэгдүгээр эгнээнд байрлуулсан автомашиныг ачиж тээвэрлэхэд гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг хэлэлцсэн юм.

Нийслэлийн удирдлагууд энэ асуудлыг хэлэлцээд “Автомашин ачиж журамладаг хувийн компаниудыг нийслэл өөрийн мэдэлдээ авах нь зөв. Мөн автомашиныг заавал хотын зах руу ачиж зөөвөрлөн жолоочид хүндрэл учруулахгүйгээр тухайн байршлаас холгүй зайд дугуйг нь түгжиж тавих нь зүйтэй. Жолооч торгуулиа төлөөд хол зайд явахгүйгээр автомашинаа авах юм. Иймээс энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай” гэж үзлээ.

Түлхүүр үг:машин
Хуваалцах