Автомашин ачих үйл ажиллагаа хэвийн явагдаж байна гэв
Тиймээс дээрх тушаалын заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд сахилгатай оролцохыг анхааруулж байна.
Мэдээллийн алба

Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”, Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар батлагдсан “Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх зардлыг тооцох журам”-д тээврийн хэрэгслийг зориулалтын чирэгч автомашин ашиглан зөөж шилжүүлэхэд нийт зардлыг 55.000 төгрөг байхаар тогтоосон.
Үүний дагуу Улаанбаатар хотын замын хөдөлгөөний нягтралыг багасгах, түгжрэлийг бууруулах зорилгоор замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогссон, эсхүл хориглолт тогтоосон мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож бусдын хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг Цагдаагийн байгууллагаас хувийн аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ачигч автомашин ашиглан зөөж шилжүүлэх үйл ажиллагааг явуулж байна.
Тиймээс дээрх тушаалын заалтууд өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа тул замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж хөдөлгөөнд сахилгатай оролцохыг анхааруулж байна.


















