Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Автомашин үйлдвэрлэгчид Лас Вегасын үзэсгэлэнд шинэ бүтээлээ дэлгэлээ

АНУ-ын Лас Вегас хотноо цахилгаан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ. Өмнөх жилүүдэд компьютер, ухаалаг утас, зурагт болон бусад гэр ахуйн бараа зонхилдог байсан тус үзэсгэлэнд

Э.
Э.Энхрэл

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашин үйлдвэрлэгчид Лас Вегасын үзэсгэлэнд шинэ бүтээлээ дэлгэлээ
Автомашин үйлдвэрлэгчид Лас Вегасын үзэсгэлэнд шинэ бүтээлээ дэлгэлээ. Зураг: МҮОНРТ

АНУ-ын Лас Вегас хотноо цахилгаан бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн нээгдлээ. Өмнөх жилүүдэд компьютер, ухаалаг утас, зурагт болон бусад гэр ахуйн бараа зонхилдог байсан тус үзэсгэлэнд энэ онд автомашин үйлдвэрлэгч хэд хэдэн компани шинэ бүтээлээ дэлгэсэн нь олны анхаарлыг ихэд татлаа. Германы “Би-Эм-Даблью” компанийн танилцуулсан шинэ автомашин өндөр нягтрал бүхий мэдрэгчтэй дэлгэцтэй, тус дэлгэцэнд замын хөдөлгөөн, халтиргаа гулгаа болон интернэтээс авсан бусад мэдээллийг харуулдаг байна.

Мөн энэ автомашиныг автомат удирдлагын тусламжтайгаар жолоодох, мөн бүрэн автомат удирдлагад шилжүүлэх боломжтой юм. Үүнээс гадна Өмнөд Солонгосын автомашин үйлдвэрлэгч “Киа” компани “Драйв Вайс” буюу “Ухаалаг жолоод” нэртэй технологи бүхий автомашинаа танилцууллаа. Энэ технологийн тусламжтайгаар “Киа”-гийн автомашин өмнөх автомашинаасаа зохих хэмжээний зай барьж, хурдаа тохируулах, мөн эгнээ байр солих үеэр ойролцоох автомашинуудын талаар мэдээлж, осол гарахаас урьдчилан сэргийлэх чадвартай болжээ.

Харин Германы “Фольксваген” компани хол зам туулах чадвартай “БАДД-и” нэрт цахилгаан автомашинаа танилцуулсан байна. Нэг удаагийн цэнэглэлтээр 375 км туулах хүчин чадалтай, мөн 30 минутын дотор 80 хувь хүртэл цэнэглэгддэг “БАДД-и” цаашдаа автомашины зах зээлд томоохон өрсөлдөгч болно гэж тус компанийнхан найдаж байгаа юм.

Хуваалцах