Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаарай

жолооч нарыг автомашинаа асаахдаа анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд, хойно бага насны хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаарай
Автомашинаа асаахдаа ойр орчимд хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаарай. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 3-нд буюу өчигдөр Хөвсгөл аймагт “Портер” маркийн автомашины жолооч хашаанаас гарах хөдөлгөөн хийхдээ нэг нас 7 сартай Б-г дайрч амийг нь болгоомжгүйгээр хохироосон харамсалтай хэрэг гарчээ.

Түүнчлэн энэ он гарснаас хойш 1-3 насны дөрвөн хүүхдийг жолооч нар санамсар болгоомжгүйгээр автомашины хөдөлгөөн хийх үедээ дайрч амийг нь хохироосон хэрэг бүртгэгдсэн байна.

Дээрх харамсалтай хэргүүдтэй холбогдуулан жолооч нарыг автомашинаа асаахдаа анхаарал болгоомжтой байх, тээврийн хэрэгслийн урд, хойно бага насны хүүхэд байгаа эсэхийг заавал шалгаж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүллээ.

Хуваалцах