Автомашинаа харуул хамгаалалттай газар байршуулаарай
шөнийн цагаар автомашины аккумулятор, толь, хучлага, дугуй хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Мэдээллийн алба

Санаатайгаар бусдын эд зүйлсийг хулгайлсан гэмт хэргийн тохиолдол цөөнгүй гарч байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тодруулбал, өнгөрсөн шөнө Баянгол дүүргийн автомашины зогсоолоос 02:00 цагийн орчим 19 настай иргэн "Х" “Приус-30” маркийн автомашины толь хулгайлсан хэрэг гарчээ.
Түүнчлэн шөнийн цагаар автомашины аккумулятор, толь, хучлага, дугуй хулгайлсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Иймд иргэд, жолооч нарыг автомашинаа дохиолол хамгаалалтын системтэй болгох, харуул хамгаалалттай газар байршуулах зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэйг анхаарууллаа.


















