Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашинтай шон мөргөж гурван зорчигч гэмтжээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 12-нд буюу өчигдөр нийт 277 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашинтай шон мөргөж гурван зорчигч гэмтжээ
Автомашинтай шон мөргөж гурван зорчигч гэмтжээ. Зураг: МҮОНРТ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс энэ сарын 12-нд буюу өчигдөр нийт 277 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр, орон нутагт 6 хүн гэмтсэн байна.

Тодруулбал, нийслэлд айлын гэр дайрснаас тухайн гэрт байсан нэг хүн, үүнээс гадна автомашинд мөргүүлсэн таван настай хүүхэд гэмтжээ. Харин орон нутагт мотоцикл автомашинтай мөргөлдсөнөөр нэг жолооч, автомашин шон мөргөж гурван зорчигч, хоёр автомашин мөргөлдөж нэг зорчигч гэмтсэн байна.

Мөн Тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замд хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 43, орон нутагт 10, улсын хэмжээнд 53 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.

Иймд жолооч нарыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, явган зорчигчид зам тавьж өгч байх, мотоциклтой замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалах малгай хэрэглэх, хурд хэтрүүлэхгүй байх, явган зорчигч нарыг гарц, гарамтай хэсгээр зам гарах, бага насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Хуваалцах