Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашины автомат зогсоол барина

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй таван байршилд бүрэн автомат автозогсоол хийхээр төлөвлө

Б.
Б.Баярт

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины автомат зогсоол барина
Автомашины автомат зогсоол барина. Зураг: МҮОНРТ

Улаанбаатар хотын замын түгжрэлийн 30-50 хувийг зогсоолын талбай хайсан жолооч нар үүсгэдэг гэсэн судалгаа бий. Тиймээс нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор эхний ээлжинд Улаанбаатар хотод зогсоол хамгийн эрэлт хэрэгцээтэй таван байршилд бүрэн автомат автозогсоол хийхээр төлөвлөжээ. Ажлын эхлэл болгож Хан-Уул дүүргийн II хороо 31-р байрны урд талбайд 64 автомашины багтаамжтай загвар автозогсоол хийхээр шийдвэрлэсэн байна. Автомат зогсоолын систем нь осол, гэмтэл, хулгай, халдлагаас урьдчилан сэргийлэхээс гадна зогсоол хайж цаг алдахгүй, байрлуулахад хялбар гээд олон давуу талтай гэж гүйцэтгэгч компаниас танилцуулж байна. Одоогоор автозогсоол барих Хан-Уул дүүргийн энэ газарт геодизийн шинжилгээ хийж байгаа бөгөөд үүний дараа барилга угсралтын ажил эхлэх аж.

Хуваалцах