Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Гадаад мэдээ

Автомашины борлуулалт эрс буурчээ

Энэ нь 2013 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна. Италид борлуулалт хамгийн бага буюу 12,3 хувиар унасан бол Германд 19, Францад 20,9, Испанид 38,4 хувиар буурчээ.

У.
У.Баярсайхан

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины борлуулалт эрс буурчээ
Автомашины борлуулалт эрс буурчээ. Зураг: МҮОНРТ

Европын холбооны орнуудад суудлын автомашины борлуулалт өнгөрсөн хоёрдугаар сард жилийн дүнгээр 19,3 хувиар буурч, 771,5 мянга болжээ.

Энэ нь 2013 оноос хойших хамгийн доод үзүүлэлт болоод байна. Италид борлуулалт хамгийн бага буюу 12,3 хувиар унасан бол Германд 19, Францад 20,9, Испанид 38,4 хувиар буурчээ.

Түүнчлэн Европын холбооны орнуудад автомашины борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21,7 хувиар буурч, Испани хамгийн их хохирол амссан ба борлуулалт хоёр дахин багассан байна.

Энэ нь 44,6 хувь гэсэн үг аж. Түүнчлэн Герман (25,1 хувь), Франц (14,2 хувь) орж байна. Үүний гол шалтгаан нь мэдээж коронавирус хэмээжээ.

Хуваалцах