Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01:13 цагт Онцгой байдлы

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ
Автомашины бүхээгт хавчуулагдсан иргэдийг эсэн мэнд гаргажээ. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд Суудлын автомашин авто замын хажуугийн гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж 2 хүн автомашины бүхээгт хавчуулагдсан тухай дуудлагыг 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01:13 цагт Онцгой байдлын ерөнхий газарт өгчээ.

Тодруулбал, нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны харьяат иргэн Б /21 настай, эрэгтэй/, Э /20 настай эрэгтэй/ нар “Кровн” загварын автомашинаар зорчиж явахдаа гэрэлтүүлгийн төмөр тулгуур багана мөргөж автомашиныхаа эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг 45 минут ажиллаж эсэн мэнд гаргаж НТТТ-д шилжүүлэн өгсөн байна.

Хуваалцах