Автомашины дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үргэлжилнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зохион байгуулалтын зарим арга хэмжээ авах тухай” А/605 дугаар захирамж гаргасан.
Мэдээллийн алба

Үүнд, хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан автомашины түгжрэлийг бууруулах зорилгоор автомашины улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин наймдугаар сарын 20, 27-ны Бямба гарагуудад, сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин наймдугаар сарын 21, 28-ны Ням гарагуудад өглөөний 08.00 цагаас 20.00 цагийн хооронд зуны хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцуулахаар хяналт зохицуулалтын арга хэмжээ авч ажиллахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Үүнтэй холбогдуулан ирэх баямба гараг буюу наймдугаар сарын 27-ны өдөр улсын дугаарын сүүлчийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцоно.
Харин ирэх ням гараг буюу наймдугаар сарын 28-нд улсын дугаарлалтын сүүлчийн орон сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн автомашин замын хөдөлгөөнд оролцох юм байна.