Автомашины ослоор хоёр хүн нас баржээ
Өчигдөр Хан-Уул дүүргийн тавдугаар хороо Наадамчдын гудамж, “Хүннү Молл” төвийн урд замд Hyundai Accent автомашин Hyundai HD55 маркын автомашинтай мөргөлдсөний улмаас Hyundai HD55 автомашины жолооч Т /44 настай, эр/ нас барж, гурван хүн гэмтсэн байна.
Мэдээллийн алба

Мөн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Товчооны зам, Хуучин 22-ын ШБТ-ны замд Toyota Prius автомашины жолооч Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон, Sinotruck, Nord Benz маркийн автомашинуудтай мөргөлдөж зорчигч нэр хаяг тодорхойгүй 25-30 орчим насны эмэгтэй нас барж, дөрвөн хүн гэмтсэн байна.