Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙНөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн газар дээрх биомассын дийлэнх нь түймэрт өртжээ
1/3
Нийгэм

Автомашины ослоор таван хүн нас баржээ

Энэ сарын 22-нд буюу өчигдөр 13.35 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т Suzuki маркын автомашин онхолдсоны улмаас таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарсан байна.

ЗЦ
Замын Цагдаагийн Алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины ослоор таван хүн нас баржээ
Автомашины ослоор таван хүн нас баржээ. Зураг: МҮОНРТ

Энэ сарын 22-нд буюу өчигдөр 13.35 цагийн үед Дорноговь аймгийн Сайншанд сумаас 51 км-т Suzuki маркын автомашин онхолдсоны улмаас таван хүн газар дээрээ нас барж, хоёр хүн гэмтсэн ноцтой осол гарсан байна. Хэргийг аймгийн Цагдаагийн хэсэг шалгаж байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан Замын цагдаагийн газраас жолооч нарт анхааруулга хүргүүлсэн аж. Тодруулбал, жолооч нар хөдөө орон нутгийг зорихдоо тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулахаас гадна автомашиныхаа бүрэн бүтэн байдлыг хангаж, өөрөө болон зорчигчдодоо хамгаалах бүс бүслүүлж байхыг анхаарууллаа.

Хуваалцах