Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажиллана
1/3
Нийгэм

Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Согоот багийн Устын хоолой гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна. Энэ талаар Багануур дүүргийн Онцгой байдлын газарт 2025 оны нэгдүгээр сарын 02-нд 17:05 цагт дуудлаг өгчээ.

О.
О.Ундармаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ
Автомашины төмөр хийцэд хавчуулагдсан иргэнийг эсэн мэнд гаргажээ. Зураг: МҮОНРТ

Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд Согоот багийн Устын хоолой гэдэг газар 2 автомашин мөргөлдөж хүн хавчуулагдсан байна. Энэ талаар Багануур дүүргийн Онцгой байдлын газарт 2025 оны нэгдүгээр сарын 02-нд 17:05 цагт дуудлага өгчээ.

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "Sonata" загварын автомашин, "Land Cruiser Prado" загварын автомашинууд мөргөлдсөн байжээ. "Sonata" загварын автомашины жолооч "А" 40 настай, эрэгтэй нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг эсэн мэнд гарган, Багануур дүүргийн ЯТТ-ийн их эмчид хүлээлгэн өгсөн гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.

Хуваалцах