Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол хоёр өдөр хөдөлгөөнд оролцохгүй
уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хязгаарлах саналыг хүргүүлсэн байна.
Мэдээллийн алба

Сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан Замын цагдаагийн газраас нийслэлийн удирдлагуудад санал хүргүүлжээ. Тодруулбал уламжлалт сар шинийн баяр болох гэж буйтай холбогдуулан автомашины улсын дугаарын тэгш, сондгойг харгалзан хязгаарлах саналыг хүргүүлсэн байна.
Ингэснээр улсын дугаарын сүүлийн орон сондгой тоогоор төгссөн бол энэ сарын 30, ирэх сарын 6-нд хөдөлгөөнд оролцож болохгүй. Харин улсын дугаарын сүүлийн орон тэгш тоогоор төгссөн бол энэ сарын 31, ирэх сарын 7-ны ням гарагт хөдөлгөөнд оролцохгүй юм байна.
Дугаарын хязгаарлалт өглөөний 10 .00 цагаас оройн 22.00 цаг хүртэл үргэлжлэх ажээ.



















